Шилдэг бүтээгдэхүүнээр шалгарлаа

Хуучирсан мэдээ: 2010.11.22-нд нийтлэгдсэн

Шилдэг бүтээгдэхүүнээр шалгарлаа

Гоёо брэнд экспортын шилдэгийн шилдэг бүтээгдэхүүнээр шалгарлаа

Монгол ноолуураар дэлхийг гоёх уриатай Гоёо брэнд  экспортын шилдэг бүтээгдэхүүн өргөмжлөлийг хүртлээ. Гадаад зах зээлд эх орныхоо нэрийг сурталчилан төлөөлдөг  шилдэг бүтээгдэхүүнийг тодруулан өргөмжлөх зорилгоор Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхим  “Монголын шилдэг-99” үзэсгэлэн худалдааг  амжилттай зохион байгууллаа. Гурван өдөр үргэлжилсэн тус арга хэмжээнд загварыг тодорхойлогч Гоёо брэнд Fall/Winter 2010-2011  болон be BOLD  коллекциороо оролцож шилдэгийн  шилдэгээр өргөмжлөгдлөө. Их хотын амьдралын сэдвээр гол санаагаа гаргасан  энэ намар өвлийн шинэ загварууд болон эрч хүчтэй эрэмгий  байдлыг тунхаглагч be BOLD коллекциудад  худалдан авагчид ам сайтай байсан бөгөөд нээлтийн үеэр хийсэн Гоёогийн загварын шоу үйл ажиллагааг сонирхохоор ирсэн гадаад дотоодын зочид төлөөлөгчидийн мэлмийг  баясгасан байна.  Шагнал гардуулах үйл ажиллагааны үеэр  МҮХАҮТанхимын дэд ерөнхийлэгч Ц.Янсанжавын сэтгэгдэлийг сонирхоход “Ноолуур бол Монголын нэрийн хуудас болсон баялаг. Тэр ч утгаараа гадаадын жуулчид Монголын ноолууран загвараас авахаар хүсч ирж байгааг харсан. Энэ удаагийн экспортын шилдэг бүтээгдэхүүнээр Гоёо өргөмжлөгдсөн нь үнэхээр нүдээ олсон хэрэг боллоо.” гэдгийг онцолсон бол Экспортыг хөгжүүлэх газрын дарга Б.Цэцэгмаа “Монгол улсад үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх, эдийн засгийн чадавхийг нэмэгдүүлэхэд оюуны их хөдөлмөр, сэтгэл зүтгэлээ зориулан, дэвшилтэд техник, технологи ашиглан чанар стандартын өндөр түвшинд хүрсэн бүтээгдэхүүнийг шалгаруулан өргөмжлөх үйл ажиллагаа амжилттай болж өнгөрлөө. Энэхүү үйл ажиллагааны өндөр шалгуурыг Гоёо брэндийн be BOLD  коллекци бүрэн дүүрэн хангаж загвар дизайн, гадаадын олон оронд  худалдаалагдаж байгаа хувь хэмжээгээрээ тэргүүлж шилдэгийн шилдэгт өргөмжлөгдлөө” гэж хэлсэн юм .  Цаашид энэхүү цогц арга хэмжээг МҮХАҮТ-аас  уламжлал болгон зохион байгуулахаар болсон байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж