Хуучирсан мэдээ: 2010.11.22-нд нийтлэгдсэн

М.Нарад нууц байхгүй

Рок попын хамгийн илэн далангүй нээлттэй байдаг дуучдын нэг М.Нарагийн өнгөрсөн үеийн зураг нэлээд шуугиан тариад байгаа билээ. Тэгвэл энэ бүхэнд дуучин М.Нара “Энэ зурган дээрх охин би мөн. Энэ бол хүүхэд байсан Нара, харин одоо бол би насанд хүрсэн. Энэ би биш гэж худлаа гүрийхгүй. Би худал зүйлд дургүй. Энэ би мөн” хэмээн хариулт өгчээ. Түүний жинхэнэ нэрийг Нарантуяа гэдэг бөгөөд оюутан байхдаа тухайн үеийн оддын тоглолтод ард нь бүжиглэдэг байсан гэнэ. Ингэж бүжиглэж байх хугацаандаа Нараа тухайн үеийн хамгийн царайлаг дуучин гэгддэг байсан Байзда, Минжинсор зэрэг дуучдын ард бүжиглэдэг байжээ. Нэг их удалгүй Нара Япон улсыг зорьж гоцлол дуулаач мэргэжлээр сураад ирсэн. Дээрх зураг нь Нараг Япон явахаас өмнө авхуулж байсан зураг аж.

М.Анир

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж