Хуучирсан мэдээ: 2010.11.22-нд нийтлэгдсэн

Цахим үнэмлэх олгоно

Монгол Улсын иргэний эрхийг баталгаажуулах, төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэх, цахим үйлчилгээг хэрэглээнд нэвтрүүлэх зорилгоор ирэх оноос цахим үнэмлэх олгох юм байна. Одоогоор иргэдийг цахим үнэмлэхжүүлэх ажил судалгааны түвшинд байгаа аж. Уг үнэмлэхийн талаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын Мэдээлэл технологийн газрын дарга Б.Чинбатаас тодруулахад “ Цахим үнэмлэхэд хувь хүний бүхий л  мэдээллийг багтаасан чип суулгаснаар банк, даатгал, халамж, эрүүл мэндийн үйлчилгээ, боловсролын үйлчилгээг түргэн шуурхай хүргэх боломжтой. Аль ч үйлчилгээний салбарт цахим картыг унших төхөөрөмжийн тусламжтай хэрэглэх боломж бүрдэнэ.  Эл цахим үнэмлэхийг ашигласнаар тухайн иргэний үндсэн мэдээллийг авч болохоос гадна сонгуульд оролцсон, татвар төлсөн,  цэргийн алба хаасан зэрэг мэдээллийг тодорхойлох боломжтой. Иймээс иргэний цахим үнэмлэхтэй болсноор Монгол Улсын бүртгэлийн  нэгдсэн суурь болж төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах хялбаршуулах ач холбогдолтой”  гэсэн мэдээллийг өгч байна. Уг үнэмлэхийг иргэн бүрт хүргэхэд ойролцоогоор нэг жилийн хугацаа шаардагдах аж.

Н. Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж