Америкийн
Үндэсний агаар мандал, сансар судлалын хүрээлэн /NASA/, болон Америкийн
Шинжлэх ухааны үндэсний академиуд хамтран “Toyota” компанийг
үйлдвэрлэсэн машинаа бөөнд нь эргүүлэн татах шийд гаргахад хүргэсэн
автомашин гэнэт хурдалж байгаа асуудлыг шийдэхэд хамтран ажиллах гэж
байгаагаа мэдэгдлээ.

“NASA”-гийн
цахим төхөөрөмжийн мэргэжилтнүүд Америкийн үндэсний их замын
хөдөлгөөний аюулгүй байдлын албаныханд “Toyota” маркийн машинуудад
илрээд байгаа согогийн учир шалтгааныг олж тодруулахад туслах болно.
“NASA”-ын эрдэмтдийн нарийн мэдлэг, чадвар асуудлыг бүрэн төгс ойлгоход
дөхөм үзүүлнэ гэж Тээврийн нарийн бичгийн дарга Ray LaHood даваа гаригт
мэдээлсэн. АНУ-ын Шинжлэх ухааны академи тусдаа бие даан энэ согогийг
судлах бөгөөд үүнд 15 сар зарцуулах ба судалгааны төгсгөлд засгийн
газарт хандсан зөвлөмж гаргана. Хөндлөнгийн мэргэжилтнүүдийн үзэл
бодол, чадвар бидэнд цахилгаан хэрэгслүүд энэхүү гэнэт хурдалдаг
согогийн шалтгаан болоод байгаа эсэхийг тодруулахад тусална гэж засгийн
газрын ажилтнууд найдаж байна.
“Toyota” компани дэлхий даяар
үйлдвэрлэсэн найман сая автомашинаа үйлдвэрүүддээ буцаан татаад байгаа
бөгөөд үүний зургаан сая нь АНУ-д байгаа юм. Гаргасан мэдэгдэлдээ
“Toyota” компани “бид өөрсдийн машинууд болон цахилгаан эд ангиудад
итгэлтэй байгаа” ба засгийн газрын тодруулга, судалгааг дэмжиж ажиллах
болно гэж байр сууриа илэрхийлсэн. “Уран зохиолд биш харин шинжлэх
ухаанд суурилсан судалгаа хийхийг л бид хүсч байсан бөгөөд судалгаанаас
гарах үр дүн нь “Toyota” компаниас гадна машин үйлдвэрлэгчдэд хэрэгтэй
байх болно” гэж тус компани мэдэгдсэн.
Өнгөрсөн сард Америкийн
парламентын гишүүн, эрчим хүч, худалдааны хорооны дарга Henry Waxman
АНУ-ын тээврийн хэрэгслийн удирдах газрыг “зах зээлийн хандлагаас
хоцорч байна, автомашин үйлдвэрлэгчид цахим машин хийдэг болчихоод
байхад төрийн байгууллагууд машиныг механик байдлаар л төсөөлдөг
сэтгэхүйгээсээ салахгүй байна” гэж шүүмжилж байсан.
Машинд гарч
байгаа согог нь шатахуун шахагч педаль хурдасгагч шалны резинд тулж
гацсантай холбоотой ба машинуудад цахилгаан, механикийн согог байхгүй
гэж “Toyota” компани үзэж байгаа юм. Хууль тогтоогчид “Toyota” компаний
автомашины согогтой холбоотойгоор АНУ-д 52 хүн осолд орж нас барсан гэж
тооцоолж байгаа юм.
Саяхан АНУ-ын засгийн газрын хийсэн машины
шинжилгээнүүд “Toyota” компанийн машинуудаас согог илрүүлж чадаагүй.
Гуравдугаар сарын есөнд Нью-Йорк хотод болсон 2005 оны “Toyota Prius”
загварын машины ослыг мөрдсөн цагдаагийн байгууллага ослын шалтгаан
машинтай бус харин жолоочоос болсон байна гэж тогтоосон. Мөн энэ
гуравдугаар сарын найманд “San Diego”-д хурдны зам дээр 2008 оны
“Toyota Prius” машин гэнэт 94 миль хүртэл огцом хурдалсан явдлыг
шалгахад тухайн машины шатахууны педаль, нөөц аюулгүйн систем, цахим
хэрэгсэл, компьютер бүгд хэвийн ажиллаж байсан байна. АНУ-ын төрийн
байгууллагууд “Toyota”-гийн автомашины хүч дамжуулах системийн
шалгалтыг энэ зун гэхэд дуусгана. Шинжээчид программ хангамж,
компьютерын эд ангийн дизайн, цахилгаан соронзон орны нөлөөлөл зэргийг
судалж байна. Одоо эхлүүлж буй дээрх хоёр судалгааг гурван сая
ам.доллараар хийх ба судалгааны дүнд эрдэмтэд хяналт хийх болно гэж
АНУ-ын Тээврийн яамнаас мэдээллээ.
Т.Санаа