
Мөн уг хуралдаанаар эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд иргэний нэхэмжлэгч, хохирогчоор тогтоож буй практикыг судлахад илэрсэн зөрчлүүдийг арилгуулах, цаашид практик тогтоохоор Цагдаагийн Ерөнхий газарт, Татварын зөрчил, хэрэгт захиргааны хэрэг бүртгэлтийн болон мөрдөн байцаалтын ажиллагаа хэрхэн явагдаж байгааг шалгахад илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулахаар Татварын Ерөнхий газарт тус тус прокурорын даалгавар хүргүүлэхээр шийдвэрлэсэн байна.