
Ялангуяа орондоо телевиз үзсээр унтдаг хүүхдүүдэд ийм зүйл тохиолдох нь их байгааг эрдэмтэд анхааруулж байна.
Судлаачдын үзэж буйгаар дэлгэцний хиймэл гэрэл шөнө хүний зан аашийг өөрчилж, урам зориг, итгэл үнэмшилгүй болгох зэрэг сэтгэл гутралтай адил сэтгэлзүйн хямралд оруулдаг байна.
Сэтгэл гутралд орж буй хүмүүс олон байгаа нь цахилгаан гэрлийн хэрэглээ ихэссэнтэй холбоотой аж. Тэртусмаа телевизийн дэлгэцийн цэнхэр гэрэл үүнд маш их үүрэгтэй гэнэ.
Судлаачид хулгана дээр туршилт явуулахад гэрэлтэй өрөөнд 24 цаг байлгасан хулгана харанхуй өрөөнд байсан хулганаас илүү стресст орсон байжээ.
Судалгааны үр дүн дээрх хиймэл гэрэл, гэрэлтүүлэг хүний эрүүл мэнд, сэтгэл зүйд хэрхэн нөлөөлж байгааг харуулсан юм.
Орчин үеийн хүмүүс дээрх шиг хиймэл гэрэл хэрэглэхгүй байх аргагүй болохоор эрүүл мэндэд ямар их хохирол учруулах нь тодорхой.
Тиймээс хүүхдээ орой бүдэг гэрэлд телевиз үзүүлэхгүй байхыг эрдэмтэд эцэг эхчүүдэд анхааруулж байна. Телевиз үзсэн ч тод гэрэлд үзэж байх хэрэгтэй аж.