“Галдан бошгот” кино концерт болно

Хуучирсан мэдээ: 2010.11.22-нд нийтлэгдсэн

“Галдан бошгот” кино концерт болно

Төрийн соёрхолт, хөгжмийн зохиолч Бирваагийн Мөнхболдын “Галдан Бошгот” симфони, кино концерт өнөөдөр Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт болно. Энэ концерт нь Хүннү гүрэн үүссэний 2200 жил, Их Монгол улс байгуулагдсаны 805 жил, тусгаар тогтнолын 100 жил, Ардын хувьсгалын 90 жилийн ойн хүрээнд болж байгаа аж. Хөгжмийн зохиолч Б.Мөнхболд энэ тоглолтоороо Монголын түүх, түүнийг бүтээлцсэн их хүний намтрыг тусгажээ.

Энэ нь Өвөг дээдсийнхээ буурал түүхийг кино болон дүрслэх урлагийн үзвэртэй хослуулан гаргаж буй анхны шинэлэг симфони концерт юм. Тоглолт хоёр хэсгээс бүрдэх юм.

Тоглолтын хөтөлбөр:

Нэгдүгээр хэсэг:
Нэгдүгээр анги "Өндөр Алтай"
Хоёрдугаар анги "Олгой нуурын дэргэдэх тулаан"
Гуравдугаар анги "Улахуйн тулалдаан ба Галдан Ану нарын сэтгэлийн дуулал"
Дөрөвдүгээр анги "Тэрэлжийн 100 модны дэргэдэх тулаан"
 
Хоёрдугаар хэсэг:
"Удиртгал" Баян Монгол жааз найрал хөгжим, соёлын тэргүүний ажилтан, удирдаач Б.Нямдорж
"Намрын дурдатгал" Мишээл хамтлаг
Ятгын концерт. Хөгжимчин Ч.Мөнх-Эрдэнэ
Улсын дуурь бүжгийн симфони найрал хөгжим урлагийн гавьяат зүтгэлтэн, удирдаач Н.Туулайхүү нар оролцох юм.

М.Дөл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж