Эрүүл аз жаргалтай гэр бүл

Хуучирсан мэдээ: 2010.11.22-нд нийтлэгдсэн

Эрүүл аз жаргалтай гэр бүл

Гэр бүл бол таны ямар ажил эрхэлдгээс, та хэн бэ гэдгээс илүү чухал. Гэр бүлээ эрүүл бас аз жаргалтай байлгахад доорхи хэдэн зөвлөмжийг санахад илүүдэхгүй биз ээ.
1.    Гэр бүлийн гишүүд хоорондын харилцаандаа сэтгэл ханамжтай, аз жаргалтай байх
2.    Үр дүнтэй, нээлттэйгээр сэтгэлээ хуваалцан ярилцах
3.    Зөрчөл маргааныг цаг алдахгүй шийдэх
4.    Хамтдаа цагийг өнгөрөөж, нөхөрсөг хандах
5.    Итгэж, чин сэтгэлээсээ хандах
6.    Бие биендээ үнэнч байх
7.    Дотносон дасах
8.    Бие биенээ дэмжих
9.    Амласан амлалтаа биелүүлэх
Гэр бүл зуучлал, сургалт зөвөлгөөний “Арга билэг”  төв

Итгэл
Янз бүрийн итгэл байдаг. Шашны итгэл, Хүмүүс хоорондын итгэл\найз нөхөд, эхнэр нөхөр, ах дүүс, дарга ажилтан\ , байгууллага дах итгэл, алсын хараа эрхэм зорилгодоо итгэх итгэл, өөртөө итгэх итгэл гэх мэт тоочоод байвал дуусахгүй буй заа.

Гэтэл өнөөдөр янз бүрийн итгэлүүдийн дунд ч итгэл, итгэлцэл байхгүй шахам болжээ учир нь нэг ч хүн бусдадаа эргэн тойронд байгаа хүмүүстээ итгэж чадахгүй хардан амьдарч буй бөгөөд хайр, хүндлэлээс итгэлцэл үүсч байдаг гэдгийг хүмүүс бид умартах дөхөж дээ

Жишээ авч үзье.Нэг дарга байна… Жолоочдоо 1000000 төгрөг өгөөд чамд хямдханаар ашигтай байхуйц тээврийн бүх асуудлаа шийдвэрлэх эрх олголоо хэмээн инээмсэглэн хэлжээ.  – Тэгээд чи өөрөө мэд дээ хэмээн итгэжээ. Гэтэл тухайн ажилчин асар их урам зориг аваад нэг төгрөг ч хувьдаа завшихгүйгээр байгууллагынхаа унаа тээврийн бүх асуудлыг шийдвэрлэж , улмаар нөгөө 1 сая төгрөгнөөсөө илүү гарсан мөнгөөрөө бяцхан бизнес эрхэлж түүнийгээ байгууллагынхаа сард гардаг түлш, шатахуун, засварын ажлыг бие даан шийдвэрлэдэг болсон гэнэ.

Эсрэгээр нь өөр нэг жишээ… Байгууллагынхаа зугаалгын унааг автобус компаниас 5 автобус хөлслөн авч зохицуулах гэж нэгэн хэлтсийн захирал залууд даалгавар олгожээ. Тэгэхдээ автобус компанитай гэрээ хийх, урьдчилгаа мөнгө өгөх дээрээ тулахад Дарга нь – Ня-Бо хүүхнээ наадахтайгаа хамт яв юмыг яаж мэдэх вэ? итгэлцэлийн учир ингэсэн нь дээр гэж тайлбарлан үүрэгджээ. Тэгсэн чинь нөгөө хэлтсийн захирал залуугийн уур гозолзоод 00-ийн өрөө орж нөгөө автобус ХХК руу ярьж үнийн дүнг бууруулаад өөртөө 500000 төгрөг унагаахуйц болгож амжжээ. НЯ-бо хүүхэн ч хамт очин төлбөр хийж, мань хэлтсийн захирал өөрт нь итгээгүйгээс үүссэн заналаа төлбөр нь хийгдсэн ч тэндээс мөнгөө гаргуулж аваад тайлж …

Дээрх 2 жишээний аль нь танд хэрэгтэй вэ?
Гэр бүлд ч гэсэн адилхан юм. Хань ижилдээ хүмүүс үнэнээсээ итгэж хайрлавал, буцаагаад үнэнч байдлын үр дүн аз жаргалтай харилцааг мэдрэх юм. Гэтэл бид "Хайртай бол хартай " гээч уриагаар социйн үе шиг лоозогнож биендээ аз жаргалыг амтлах урам зоригийг олгохгүй амьдардаг нь харамсалтай. Итгэх юм бол урам зориг үүсдэг. Хажууд байгаа хүндээ итгээд үз. Ялангуяа өөрөөсөө бага үнэ цэнэтэй, эсвэл дүү, юм мэдэхгүй гэж байгаа обьект хүмүүстээ итгэлийн гараа сунгаад үз.Та ч өөрөө харилцагч чинь баяр баясгаланг амьдаар нь мэдрэх болно, мөн амьдралд та хөглөгдөнө.

Хардалт, үл итгэлээс үүдэх хүйтэн хөндийг зайлуулж- Итгэл, итгэлцэлийн дэлхийг ертөнцийг бүтээцгээе.

Гэр бүл зуучлал, сургалт зөвөлгөөний “Арга билэг”  төв

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж