
Туркменистан улсын хувьд жилд 40 тэрбум куб метр хий нийлүүлэх боломжтой гэж хэлж байгаа юм. Каспийн бүс болон Ойрхи Дорнодоос Туркийн дамжин Европ руу байгалийн хий нийлүүлэх “Nabucco”-г босгох ажил одоогоор хангамжийн асуудлаас болоод зогсонги байдалтай байгаа аж. Өнгөрсөн оны долдугаар сард Турк, Румын, Болгар, Унгар болон Австри улсууд энэ төсөлд хамтран ажиллах гэрээ байгуулсан билээ. “Reuters” агентлагт бичсэнээр “Nabucco”-г босгоход нийт 7,9 тэрбум евро шаардлагатай бөгөөд 2014 онд дуусах аж.
“Европын орнууд санаа зовох хэрэггүй. Европ руу хий дамжуулах нь Туркменистаны экспортыг төрөлжүүлэх бодлогын нэг хэсэг” гэж Шадар сайд Баймирад Хожамухамедов хэлсэн байна. Тус улсын хувьд одоогоор Иран, БНХАУ болон ОХУ руу нефть экспортолдог юм.