Цуутай хүүхнүүдийн тансаг хөлөг

Хуучирсан мэдээ: 2010.11.22-нд нийтлэгдсэн

Цуутай хүүхнүүдийн тансаг хөлөг

Дуучин Сэрчмаагийн 150 мянган долларын үнэтэй “Range Rover” машин
Улаанхад хотын Хишигтэн хошууны уугуул Баярт гэгч эртэй ханилсан дуучин
Сэрчмаа хятад нөхрийнхөө буянаар тансаг амьдарч байгаа. Түүний нөхөр
Өвөрмонголын их сургуулийг нийгмийн ухааны чиглэлээр төгссөн ч 2003 онд
“Шилэнг мин” хэмээх компаниа байгуулсан байна. Уул уурхайн чиглэлээр үйл
ажиллагаа явуулдаг энэ компани нь Өвөрмонголын тэргүүлэх зэрэглэлийн
компанид зүй ёсоор ордог ажээ. Тэрээр шинэхэн эхнэр Сэрчмаагаа зүйл
бүрээр эрхлүүлдэг ба яг л гүнж шиг байлгадаг сурагтай. Хамгийн сүүлд
гэхэд л түүнд 150 мянган долларын үнэтэй “Range Rover” машин бэлэглэжээ.
Монголын нялх од гэгдэж ард түмэндээ хайрлагдаж явсан дуучин бүсгүй
маань уран бүтээлээсээ хөндийрч урд хөршийг зорин хэсэг чимээгүй болсон.
Тэгвэл харь нутагт ч мөн гандан буурахгүй хүний хүүгийн өвөрт ийнхүү 
нялхарч явна. 

Дуучин Алтанцэцэг нөхрөөсөө 130 мянган ам долларын үнэтэй машин бэлгэнд авчээ
Нэг хэсэг нөхрөөсөө  тусдаа байр хөлслөн амьдарч, шуугиан тарьж байсан
дуучин Алтанцэцэгийн хувийн амьдрал одоо л тэгширч байгаа. Түүний нөхөр
“Барс импексийн” Амраа эхнэрийнхээ төрсөн өдрөөр “Вагнер ази” компаниас
130 мянган ам доллароор мөн л “Range Rover” машин худалдан авч
бэлэглэжээ. Харамсалтай машин барихаас төвөгшөөдөг дуучин бүсгүй энэ
машиныг өөрөө унахаас татгалздаг гэнэ. Түүний төрсөн дүү нь эгчийнхээ
хувийн жолоочоор ажиллаж, 130 мянган ам долларын үнэтэй машиныг нь барьж
байна.

Монголын хамгийн үнэтэй модель 100 саяын машин унаж байна
Өнгөтэй бүхэн үнэд ордог энэ цагт манай гунхсан сайхан бүсгүйчүүд
хамгийн чинээлэг амьдарч байгаа гэдэгтэй эргэлзэх хүн ховор. Үе үеийн
сайхан бүсгүйчүүдийн нэгэн төлөөлөл  топ модел  Одгэрэлийг зөрөөд
өнгөрсөн эрчүүд эргэж  хардаг нь нууц биш. Түүнийхээ хэрээр топ бүсгүй
хэтэвч зузаан эрчүүдтэй холбогддог. Тэрбээр одоо 100 мянган долларын
үнэтэй бенз маркийн машинаар  гангарах болжээ. Мөн тэр ганц охиныхоо
боловсролд анхаарч Англид сургуульд суралцуулж байгаа гэнэ. Загварын
ертөнцөд чамгүй олон жил өрсөлдсөн топуудыг өөр хооронд нь харьцуулж,
үнэлж дүгнээгүй мөч өнгөрсөн хугацаанд нэгээхэн ч байгаагүй. Гоё
сайхнаараа бол Одгэрэл, азийн топ моделийг холоо хаях ч Болороо багш
“сурган хүмүүжүүлэх үйлсээрээ” нэн амжилттай нэгэн. Магад үүнээс л
үүдээд топ модель Одгэрэл амиа хичээсэн “амьтан” хэмээн ад үзэгддэг
байх. Залуу насны “спорт” загварын ертөнцөөс бол хэдийн “зодог тайлах”
болсон топ хатагтайд ганц ч гарын шавь байдаггүй нь сонирхолтой. Шинэ
залуу мисс, моделиуд хүртэл болсон болоогүй агенлагт эзэн суух болсон
энэ үед Одгэрэлээр л алхаа гишгээгээ заалгачих хүсэлтэй олон сайхан охид
топ бүсгүйн аминчхан занг шогширдог. Тэр ч бүү хэл зарим нэг нь "өөрөөс
нь илүү модель төрчих вий хэмээн үхэл алдахдаа л ингэж байгаа юм"
хэмээн хэлэх муу үгээ олж яддаг гэсэн шүү.


Загвар өмсөгч Батцэцэг 18 саяын үнэтэй машин бэлгэнд авчээ

Дуучин Т.Ариунаагийн Нандин учрал дууны клипэнд тоглосноор хүмүүст анх
танигдсан загвар өмсөгч Б.Батцэцэгт дурласан залуу түүнд 18 саяын үнэтэй
дунд гарын жийп бэлэглэжээ. Загвар өмсөгч бүсгүйн хувьд уг бэлэгнээс
жаахан санаа зовж байгаа учир машинаа унахгүй байгаа гэнэ. Түүнчлэн
бэлгийг буцаах талаар ойр дотныхонтойгоо зөвлөлдөж байгаа сурагтай.

Ц.Мянганбаяр экс эхнэртээ X TRAIL` маркийн цагаан өнгийн жийп машин бэлэглэжээ
`Монгол газар `компанийн захирал Ц.Мянганбаяр экс амраг
Д.Ариунцэцэгийгээ эргэж тойрох болсон талаар бид өмнө нь мэдээлж байсан
билээ. Гэвч сурсан занг сураар боож болдоггүйн үлгэрээр ноён Мянгаа энэ
сар хүрэхгүй хугацаанд `Гурван охин` хамтлагийн Соло, `В` продакшины
залуу дуучин Агиймаа, `Киви` хамтлагийн Агий гээд нэлээд хэдэн бүсгүйтэй
нэр холбогдоод амжсан. Гэтэл саяхнаас түүний ойрын эх сурвалжууд
бүсгүйчүүдийн эрлэг болсон эр амьдралдаа нэлээд хэдэн өөрчлөлтүүдийг
хийж байгаагийн нэг нь экс гэргий Д.Пүрэвсүрэнгээ урьд урьдынхаас
илүүтэйгээр халамжлах болсон явдал хэмээн үзэж байгаагаа илэрхийлэх
болжээ. Тэрээр топ модель бүсгүйг Сингапураас ирэхэд нь `X TRAIL`
маркийн цагаан өнгийн жийп машинаар бэлэг барин угтжээ. Түүнчлэн энэ жил
зургаан нас хүрч сургуульд орсон охин М.Мөнхжиндөө тусгай машин гарган
өгч сургуулиас нь авдаг болсон байна.

www.shudarga.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж