“Гурван охин” дуучин Б.Амархүүтэй хамт

Хуучирсан мэдээ: 2010.11.22-нд нийтлэгдсэн

“Гурван охин” дуучин Б.Амархүүтэй хамт

“Гурван охин” хамтлагийнхан ОХУ-ын “Премьер Министр” хамтлагийн дуучин Б.Амархүүтэй хамтарч ажиллах гэнэ. Тэд хоёр шинэ уран бүтээл дээр ажиллаж байгаа бөгөөд энэ сарын сүүлээр дуучин Б.Амархүүг эх орондоо ирэхээр бичлэгтээ орох гэнэ. Энэ талаар тус хамтлагийн дуучин Соло хэлэхдээ ""Бид одоогоор ардын дууны цомгийн ажилдаа орчихсон байгаа. Энэ сарын сүүлээр Б.Амархүүг ирэхээр шинэ хоёр дууныхаа бичлэгт орохоор төлөвлөж байна. Маш сайхан хоёр уран бүтээл дээр дуучин Б.Амархүүтэй хамтарч ажиллаж байна" гэв. Дуучин Б.Амархүүгийн хувьд тэрбээр “Татар ажиллагаа” киноны нээлтэд, хөгжмийн зохиолч Л.Балхжавын “Миний дуунууд-2010” тоглолтод ч оролцож чадаагүй юм. Учир нь хамтлагийнх нь залуус байн байн Монгол руу явахыг нь хориглосон аж. Иймд дуучин Б.Амархүү хамтлагийнхаа уран бүтээлд анхаарлаа хандуулах болжээ.

М.Анир

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж