Өнөөдөр Говь-Алтай, Өмнөговь, Дундговийн нутаг, Баян-хонгор, Өвөрхангайн өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Харин Булган, Төв, Сэлэнгийн нутаг, Хөвсгөлийн өмнөд Архангайн зүүн, Өвөрхангайн хойд, Хэнтийн баруун хэсгээр цасан шуургатай гэнэ. Маргааш говийн нутгийн зүүн, зүүн зүгийн нутгийн зарим газраар, нөгөөдөр зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр, мөн ирэх сарын 3-нд нутгийн хойд хэсгээр цас орно. Салхи 1-н болон 3-ны өдрүүдэд говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ гэж Ус цаг уурын хүрээлэнгээс мэдээллээ.
Б.Анх