Волейболчид Тажикстаныг хожлоо

Хуучирсан мэдээ: 2010.11.21-нд нийтлэгдсэн

Волейболчид Тажикстаныг хожлоо

“Гуанжоу-2010” Азийн XVI спортын наадмын волейболын тэмцээний эмэгтэйчүүдийн төрөлд Тайланд, БНСУ, Тажикистан болон БНХАУ-ын хамт “А” хэсэгт сугалаа таарсан Монголын волейболчид өчигдөр хэсгийн хоёр дахь тоглолтоо хийж, Тажикистаны багийг 3-0 (25-9; 25-6; 25-11) харьцаатай хожсон байна. Нээлтийн тоглолтдоо Тайланд багт 3-0 харьцаатай ялагдал хүлээсэн манай волейболчид ийнхүү анхны ялалтаа авчээ. Волейболчид өнөөдөр орой БНХАУ-ын багтай хэсгийн ээлжит тоглолтоо хийх юм.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж