Говьд хоёр ч удаа түйрэн болжээ

Хуучирсан мэдээ: 2010.03.30-нд нийтлэгдсэн

Говьд хоёр ч удаа түйрэн болжээ

Өмнийн говьд хавар айлчилжээ. Хаа нэгхэн тааралдах хот айлын ойролцоо тайван бэлчээрлэх мал сүрэг, шаргалтан налайх говь нутаг, тэнцэж ядан тэмтчих ботгоо дагуулсан ингэ гээд урин цаг айлчлан ирснийг илтгэнэ. Өмнөговь аймгийн Ханбогд, Манлай сумдын хувьд өвлийг малын хорогдол багатай өнтэй давжээ. Мал огт хорогдоогүй гэхгүй ч өвлийг хохирол багатай давсан газрын нэгд орохоор байгааг сумын засаг даргын орлогч онцолсон. Гэвч говь нутаг дандаа налгар сайхан “аашилдаггүй” гэнэ. Саяхан Ханбогдод хоёр удаа говийн түйрэн буюу шар шороон шуурга нүүрлэжээ. Сүүлчийнх нь арваад хоногийн өмнө тохиосон бөгөөд тэр үед салхи секундэд 28-30 метрт хүрсэн байна. Алхмын цаадах газар харагдахааргүй шуурч, харанхуйлдаг говийн түйрэнд дасаагүй хүмүүс айн сандрах нь олонтаа гэнэ. Гэвч энэхүү түйрэн гэх байгалийн үзэгдэл түр зуурынх байдаг бөгөөд хамгийн их удлаа гэхэд цаг орчим л үргэлжилдэг гэж нутгийн иргэд хэлж байлаа.

Д.Цээнэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж