Палладигийн ханш өсч байна

Хуучирсан мэдээ: 2010.11.21-нд нийтлэгдсэн

Палладигийн ханш өсч байна

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Хөрөнгийн биржүүд дээр өнгөрсөн долоо хоногт үнэт металлууд бусад бүтээгдэхүүнээс илүү эрэлттэй байв. Эднээс паллади болон мөнгөний арилжаа хамгийн сайн үзүүлэлттэй байлаа.

    Долоо хоногийн хэмжээнд паллади 3,6 хувиар өсч, унц нь 697,50 ам.доллар болсон нь ирэх онд зах зээл дэх хэрэгцээ хангамжаас давах хандлагатай байгаатай холбоотой юм. Гэхдээ тус металл өмнөх долоо хоногт тогтоосон сүүлийн есөн жилийн турш харагдаагүй рекорд үнэд хараахан хүрсэнгүй. Шинжээчдийн хэлснээр ОХУ-ын нийлүүлэлт ирэх онд багасах төлөв харагдаж байгаа аж. Тус улс өнгөрсөн зуунд палладигийн асар их нөөц илрүүлсэн гэж мэдэгдэж байсан ч сүүлийн 20 жилийн турш жилд нэг сая унц паллади худалдаалж байгаа юм. Хэдийгээр Оросын Засгийн газар үлдэж буй нөөцийн хэмжээг нууц байлгаж байгаа ч ихэнхи шинжээчид нөөц шавхагдаж байгаа гэж үзэж байгаа аж.

    Мөнгөний арилжаа ч мөн сайн байлаа. Тус металл 3,6 хувиар өсч, нэг унц нь Нью Йоркийн бирж дээр 26,94 ам.доллар болсон юм. Харин алтны үнэ 1,3 хувиар унаж, 1350.75 ам.доллар болжээ.  

    Э.Очирт

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж