Газар хөдлөлтийн талаар мэдээлэл хийв

Хуучирсан мэдээ: 2010.03.30-нд нийтлэгдсэн

Газар хөдлөлтийн талаар мэдээлэл хийв

Нийслэлийн төв хэсэг газар хөдлөлтөд хамгийн тэсвэргүй болохыг мэргэжлийн хүмүүс мэдээлж байсан билээ. Үүнтэй холбогдуулан Монголын Улаан загалмайн нийгэмлэг, Одон орон судлал, геофизикийн хүрээлэнтэй хамтран өнөөдөр “Газар хөдлөлтийн  гамшгийн бэлэн байдал” сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.  Уг мэдээллийг Одон орон геофизикийн судалгааны Газар хөдлөлт судлалын төвийн секторын эрхлэгч М.Өлзийбат хийсэн юм. Тэрбээр  газар хөдлөлтийг геологийн тогтцын хүчин зүйлийн нөлөө болон галт уулын дэлбэрэлт, тектоникийн хагарал зэрэг нөлөөллийн улмаас газрын гадаргуу дээр үзүүлэх чичирхийлэл гэдгийг тайлбарласан. Монгол Улсын нутаг дэвсгэрийн 70-аас дээш хувь нь газар хөдлөлтийн өндөр идэвхжил буюу аюултай бүсэд багтдаг гэдгийг тэрбээр онцолж байв. Газар хөдлөлтийн үед иргэд хэрхэн амь насаа хамгаалах талаар болон бусад чухал асуудлын талаарх үнэн бодит мэдээллийг сэтгүүлчдээр дамжуулан олон нийтэд хүргэх зорилготой гэдгийг зохион байгуулагчид нь дуулгасан юм.  Түүнчлэн “Нийслэлийн төвийн зургаан дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн 75  багш нарын дунд “Газар хөдлөлтийн бэлэн байдал, эрсдэлийг бууруулах нь” сэдэвт сургалтыг энэ сарын 25-29-ний хооронд Монголын Улаан загалмайн нийгэмлэгийн  төв байранд зохион байгуулсан” нь тодорхой үр дүнд хүрсэн гэдгийг МУЗН-ийн төслийн ажилтан Г.Золжаргал ярилаа. Энэ үеэр Одон орон геофизикийн судалгааны Газар хөдлөлт судлалын төвийн секторын эрхлэгч М.Өлзийбатаас зарим зүйлийг тодрууллаа.

-Сүүлийн үед дөрөвдүгээр сарын 28-нд хүчтэй газар хөдөлнө гэж хүмүүс яриад байгаа. Энэ яриа хэр үнэний ортой  вэ?

-Шинжлэх ухааны үндэслэлээр тэгж тогтоосон зүйл байхгүй. Одоогоос хоёр жилийн өмнө газар хөдлөх талаар их ярьж эхлэх болсон. Бидний сүүлийн зургаан жилийн судалгаанаас үзэхэд Улаанбаатар хот маань газар хөдлөлтийн өндөр идэвхжилтийн бүсэд оршиж байна. Зурхайч, мэргэч төлөгч нар газар хөдлөлтийг урьдчилан мэдэж болно. Үнэхээр тэгж мэддэг юм бол хариуцлагатайгаар хэлэх хэрэгтэй. Тухайлбал, дөрөвдүгээр сарын 28-нд газар хөдлөх гэж байна, хүн ардаа нүүлгэе гэж ярих хэрэгтэй шүү дээ. Гэтэл үнэхээр хариуцлага ярихаар байхгүй болчихдог. Манай байгууллага газар хөдлөлтийн идэвхжилтийг байнга хянадаг.

-Газар хөдлөлтийн үед иргэд хэрхэн амь насаа хамгаалах вэ?

-Хамгийн түрүүнд газар хөдлөлтийн хор хохирлыг мэддэг байх ёстой. Аль болох тайван сандрахгүй байх нь чухал. Газар хөдлөлт эхлэх үед та хаана байна, тэндээ л газар сууж өөрийгөө халхлах хэрэгтэй. Цаг, тааз, гэрэл зэрэг дээрээс унах зүйлсийн дор зогсохгүй байх хэрэгтэй. Мөн хаалга онгойлгоод дор нь зогсвол дээрээс унасан бүх зүйл цохих аюул харьцангуй бага байдаг.  Хэрвээ газар хөдлөх үед гадаа байвал байшин барилга, мод, гэрэл болон цахилгаан шонгоос хол аюулгүй газар зогсох, хэрвээ машин дотор байгаа бол чичирхийлэл зогстол машинаасаа гарах хэрэггүй. Хэрэв уулархаг газар амьдардаг бол хад чулуу нурж унахаас болгоомжлох нь чухал юм. Монголын Улаан загалмайн нийгэмлэгээс газар хөдлөлттэй холбогдуулан сургалт зохион байгуулахаас гадна урьдчилан сэргийлэх гарын авлага тарааж байгаа нь их ач холбогдолтой. Жишээ нь, газар хөдлөлтийн үед байшин нурахад ширээн доороо орсон хүн амьд гарсан олон тохиолдол бий. Энэ бол дэлхийд батлагдсан зүйл л дээ.

Б.АнхГазар хөдлөлтийн талаар мэдээлэл хийв

Б.Анх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж