Лос-Анджелест вампирууд довтолж байна

Хуучирсан мэдээ: 2010.11.21-нд нийтлэгдсэн

Лос-Анджелест вампирууд довтолж байна

Фото: ISRAland/AP Гэрэл зурагчин: Thomas Lohnes

Хотын эрх баригчид хүмүүсийг харанхуй бүрийгээр шаардлагагүй бол гадаа гарахгүй байхыг сануулж, түрэмгий цус сорогчидтой тааралдвал сандралд орохгүй байх хэрэгтэйг анхааруулав.

Лос-Анджелес хотын хүмүүс ба тэдний гэрийн тэжээвэр амьтдад галзуугийн вирусийн халдвар тээгч сарьсан багваахай халдах болсон байна.

Орон нутгийн мэргэжилтнүүдийн яриагаар хотод ба хотын ойр орчимд хэдэн арван галзуурсан сарьсан багваахай байгаа ба тэд хүнд довтолж магадгүй ажээ. Галзуу амьтдын довтолгоонд хамгийн түрүүнд бага насны хүүхдүүд, нохой муур өртөж байгаа аж. Гэрийн тэжээмэл амьтдад галзуугийн эсрэг тариа хийлгэхийг мэргэжилтнүүд эздэд нь сануулж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж