Нийслэлийн III амаржих газарт өнгөрсөн баасан гаригт 23 настай эмэгтэй хийсвэр хагалгаагаар нярайлсаны дараа амиа алдсан байна. Талийгаач бүсгүйн хувьд хоёр дахь төрөлт байсан бөгөөд ар гэрийнхэн нь шүүхэд гомдол гаргах гэнэ. Тухайн үед эхийн биеийн байдал гэнэт мууджээ. Уг эндэгдлийн талаар тус эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогч, их эмч С.Ганболд ар гэрийнхэнд нь “Ураг орчмийн шингэний бөглөрлөөс болж хүүхэд тань амь алдлаа. Энэ нь умайд байрлах ураг орчмын шингэн гол судсыг бөглөснөөр үхэлд хүргэсэн” гэх тайлбарыг өгчээ. Одоогоор талийгаач бүсгүйн нас барсан шалтгааныг тогтоох шинжилгээний эцсийн хариу гараагүй аж.
Н.Түвшин