Сьюзан Бойл Атлантын хоёр эрэгт чартыг тэргүүлэв

Хуучирсан мэдээ: 2010.11.21-нд нийтлэгдсэн

Сьюзан Бойл Атлантын хоёр эрэгт чартыг тэргүүлэв

Шотландын дуучин эмэгтэй Сьюзан Бойлын "The Gift" цомог
Америкийн чартыг тэргүүлж
эхэллээ. Цомог энэ сарын 8-нд худалдаанд гарсан ба Billboard-ын мэдээгээр нэг долоо
хоногийн дотор 318 мянган цомог зарагджээ. Тэр нь Бойлыг хит-парадын нэгдүгээрт авчран тэндээс кантри дуучин
эмэгтэй Тейлор Свифтийн "Speak Now" цомгийг буулган хоёрдугаарт
оруулжээ.

"The Gift" нь Сьюзан Бойлын хоёр дахь цомог бөгөөд түүнд
зул сарын хэд хэдэн сүлд ба
Лу
Рид,
Леонард Коэн нарын дууны кавер хувилбарууд орсон байна. Өнгөрсөн
уик-эндээр энэ цомог Британийн чартыг тэргүүлжээ.

Сануулахад, Бойл 2009 оны хавар Britain"s Got
Talent телевизийн шоуд оролцон олонд алдаршсан юм. Түүний "I Dreamed a Dream"  гэх анхны цомог нь тэр жилийнхээ арваннэгдүгээр сард худалдаанд гаран
Billboard-200 чартын дээд хэсгийг эзэлж байлаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж