“Microsoft” 64GB багтаамжтай Zune HD тоглуулагч гаргана

Хуучирсан мэдээ: 2010.03.30-нд нийтлэгдсэн

“Microsoft” 64GB багтаамжтай Zune HD тоглуулагч гаргана

“Microsoft” корпорацийн Zune HD хөгжим тоглуулагчийн 64GB багтаамжтай хувилбар удахгүй худалдаалагдаж эхлэх бололтой. Zune-ийн албан ёсны сайтад 64GB багтаамжтай хувилбарын талаар танилцуулсан бөгөөд үнэ болон чухам хэдийд худалдаанд гарах талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна. Одоо зах зээлд борлогдож буй 16 ба 32GB багтаамжтай Zune HD тоглуулагч нь 219 ба 289 ам.долларын үнэтэй байгаа бол тэдний гол өрсөлдөгчид болох “Apple” компанийн iPod тоглуулагчийн 32GB багтаамжтай iPod Touch 299 ам.доллар, харин 64GB багтаамжтай хувилбар нь 399 ам.долларын үнээр борлуулагдаж байна.

Дашрамд сонирхуулахад, Microsoft Zune HD тоглуулагч нь NVIDIA Tegra HD процессортой, 480х272 OLED дэлгэцтэй, видео гаралт болон HD радио хүлээн авагчтай бөгөөд баттерейны хүчин чадлын хувьд ижил төрлийн тоглуулагчуудаас харьцангуй өндөр юм.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж