”Женерал Моторс”-ийн нэг хувийн хувьцааг авчээ

Хуучирсан мэдээ: 2010.11.21-нд нийтлэгдсэн

”Женерал Моторс”-ийн нэг хувийн хувьцааг авчээ

Хятадын томоохон авто үйлдвэрлэгч "САИК Мотор"  компани "Женерал Моторс" концерны нэг хувийн хувьцааг 500 сая ам. доллараар  худалдан авчээ.

Америкийн авто аварга хувьцаагаа Сянганы биржид байрлуулахаас өмнө Хятадын компани хувьцааг нь авсан гэж  "САИК Мотор"-ын мэдэгдэлд өгүүлжээ.

Сянганы "САИК Мотор" гэх хөрөнгө оруулалтын компани 500 сая ам.доллараар 15,2 сая ердийн хувьцааг нь буюу “GM”-ын хувьцааны 0,97 хувийг авчээ.

Хувьцаа тус бүрийн үнэ нь 33 ам.доллар байсан ба хувьцааг худалдан авсан бүх мөнгийг Сянганы санхүүгийн зах зээлд байрлуулсан байв. Арилжаа нь хоёр компанийн урт хугацааны стратегийн хамтын ажиллагаанд үндэслэгдэн  явагджээ. "Жи-Эм" нь Хятадын компанийн гол түншийн нэг бөгөөд тэдний хамтын төсөл "Шанхай-Женерал Моторс" корпораци 1999 онд ашиглалтад орж одоо Хятадын авто үйлдвэрлэгчдийн тэргүүлэх компани юм. Энэ жилийн эхний есөн сарын  хугацаанд уг компани 840 мянган авто машиныг борлуулжээ.

Ш.САМБУУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж