Гаитийн үймээн нийслэлд нь орж ирэв

Хуучирсан мэдээ: 2010.11.21-нд нийтлэгдсэн

Гаитийн үймээн нийслэлд нь орж ирэв

Порт-о-Пренс хотоос мэдээлж байгаагаар, булчин задраах тахлыг энхийг сахиулагчид тарааж байна гэсэн цуу ярианаас үүдэлтэй жагсаал энэ сарын 18-нд Гаитийн нийслэл Порт-о-Пренс хотноо болж жагсагчид ба цагдаа нарын хооронд мөргөлдөөн гарсан байв. Хохирогчдын талаар мэдээлэл байхгүй ба тус улсын ерөнхийлөгч Рене Преваль ард олондоо хандан тайван байхыг уриалаад энэ сарын 28-нд болох ерөнхийлөгчийн болон парламентын сонгуулийн ажиллагаанд тахлын асуудлыг ашиглаж байгаа хэмээн хэсэг бүлэг хүмүүсийг буруутгасан байна.

НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын албан ёсны төлөөлөгч Фархан Хак Гаитид тахал гарсан нь НҮБ-ын энхийг сахиулагч нартай ямар ч холбоогүй гэж мэдэгджээ.
Өдгөө тус улсын 10 мужийн зургаад нь тахал бүртгэгдэж, 100 гаруй хүн амиа алдаад байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж