Арваннэгдүгээр сарын 21

Хуучирсан мэдээ: 2010.11.21-нд нийтлэгдсэн

Арваннэгдүгээр сарын 21

Арваннэгдүгээр сарын 21-ний баяр

Хавайн нийслэлийн баяр

1794 оны энэ өдөр Европын анхны хөлөг онгоц Гонолулугийн буланд орж ирэв. Энэ өдрөөс Хавайн арлын нийслэлийн түүх эхэлжээ. Гонолулу хотыг яг хэдийд үндэслэсэн баримт байдаггүй. Археологийн малтлагаар тэнд анхны суурин манай эриний 1100 оны үеэр гарч ирсэн байлаа.

Өдрийн ишлэл

“Энэ шилдгийн шилдэг хорвоод бүгд л шилдэг болж байна”
(Францын гүн ухаантан Вольтер (жинхэнэ нэр нь Мари Франсуа Аруэ) 1694 оны энэ өдөр төржээ)
Бусад ишлэлээс: “Чамд ямар ч гай зовлон тарьсан ч эх орноо хайрлах хэрэгтэй”
“Хаад ван дэлхийд олон харин Вольтер ганцхан”
“Айдас гэмт хэргийг дагаад гарч ирнэ. Тэр нь түүний шийтгэл нь юм”
“Гэмт хэргийг өршөөгчид түүний хамтрагч нь болдог”
“Хүнийг хариултаар нь биш тавьж байгаа асуудлаар нь дүгнэ”
“Байгаагаараа байгаа нь л гоо сайхан юм”
“Бурхан минь намайг найз нараас минь авраач, дайснуудаа би яаж ийгээд аргална”
“Хэлэх зүйлгүй болохоороо муулж эхэлдэг”
“Дэлхий бол асар том тайз. Түүн дээр нэгэн эмгэнэлт жүжгийг олон янзын нэрээр тоглодог”

Үйл явдал

Хувилгаан Витагийн сүмийн шавыг тавив
1344 он: Прагад Хувилгаан Витагийн сүмийн суурийн анхны чулууг тавьжээ. Энэ сүмийг Европын Готикийн стилийн сувд гэх бөгөөд Чехийн түүхийн үндэсний бахархал нь юм. Уг сүмийн бариулж байсан Францын уран барилгач Аррасаас ирсэн Матьег нас барсны дараа тэр үеийн Чехийн шилдэг мастер Петр Парлерж (1330-1399) сүмийг үргэлжлүүлэн бариулаад түүний дараа Вацлав ба Ян гэх хөвгүүд нь үргэлжлүүлсэн юм. Сүмийг ХХ зуунд барьж дуусгасан байв. Тэр хавьд нь Чехийн вангууд оршуулагдсан юм.

Хүн анх удаа агаарын бөмбөлгөөр нисчээ
1783 он: Ах дүү хоёр Жозеф Мишеля (1740-1810) ба Жак Этьен (1745-1799) Монгольфегийн бүтээсэн агаарын бөмбөлгөөр химич мэргэжилтэй Жан Франсуа Пилатр де Розье (1754-1785) өөрийн найз маркиз Франсуа д"Арландын хамт түүхэнд анхных болох нислэгийг хийжээ. Тэд 915 метрийн өндөрт хүрч есөн км замыг 25 минутын дотор туулсан байлаа. Дэлхийн анхны нислэгийн амтыг мэдэрсэн  Пилатр де Розье 1785 оны зургадугаар сарын 15-ны өдөр дэлхийн анхны агаарын ослоор амь үрэгдсэн юм. Тэрээр агаарын бөмбөлгөөр Ла-Маншийн хоолойг Пьер Ромэны хамт туулахаар оролдсон бөгөөд нислэгийнх нь үеэр устөрөгчтэй баллон нь дэлбэрч аэронавтууд 900 метрийн өндрөөс Францын эргийн хатан дээр унан өөд болцгоожээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж