“Хөрөө 3D” кино гарна

Хуучирсан мэдээ: 2010.11.21-нд нийтлэгдсэн

“Хөрөө 3D” кино гарна

Холливудын нэрт найруулагч Kevin Greutert-ын ээлжит шинэ аймшгийн “Хөрөө 3D” кино “Өргөө” кино театрт ирлээ. Тус кинонд жүжигчин Tobin Bell, Costas Mandylor, Betsy Russell, Sean Patrick Flanery, Cary Elwes нар гол дүрд тогложээ. “Хөрөө 3D” кино нь нээлтээ хийсэн даруйдаа  24,200$ ам.долларын ашиг олж “Box Office”- ын жагсаалтын тэргүүлжээ. SAW буюу ХӨРӨӨ кино нь Хөрөөгийн цуврал кинонуудаас анхны бөгөөд сүүлийн 3D технологиор хийгдсэн кино юм. Өнгөрсөн аравдугаар сарын 29-нд АНУ болон Канадад нээлтээ хийсэн тус кинонд Jigsaw-ийн харгис өв уламжлалын дайн нь үхлээр дуусч, Jigsaw-ийн хэсэг амьд үлдсэн хүмүүс өөртөө туслах тал дээр мэргэжилтэн найз болох Bobby Degan-ны тусламжыг хайхаар цугларав. Тэр нь харанхуйн нууцыг агуулж байдаг бөгөөд шинэ айдсын давалгааг тайлснаар үйл явдал үргэжилнэ. "Хөрөө 3D" кино нь энэ сарын 27-ноос эхлэн "Өргөө" кино театрт гарч эхлэх юм байна.

М.Урин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж