Төрийн албаны шалгалтын журамд өөрчлөлт оруулжээ

Хуучирсан мэдээ: 2010.11.21-нд нийтлэгдсэн

Төрийн албаны шалгалтын журамд өөрчлөлт оруулжээ

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Төрийн албаны зөвлөлийн ээлжит хуралдаанаар Өвөрхангай, Увс аймагт зохион байгуулсан  Төрийн албаны мэргэшлийн шалгалтад тэнцсэн иргэдийг нөөцөд бүртгэх, Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт авах болон Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөц бүрдүүлэх журамд  өөрчлөлт оруулах зэрэг асуудлыг хэлэлцлээ.

    Мөн “Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээний дүрмийн хэрэгжилтийг зохион байгуулах, ёс зүйн зөрчлийг хянан шийдвэрлэх журам”-ыг шинээр баталсан байна.

    Төрийн захиргааны албан хаагч ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн бол энэ тухай гомдол, мэдээллийг хүлээн авч, шалган тогтоох, дүгнэлт гаргах эрх бүхий байнгын, орон тооны бус Ёс зүйн хороог төрийн байгууллага бүрт байгуулан ажиллахаар болжээ.

    Мөн тус хуралдаанаар “Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт авах журам”-д зарим өөрчлөлтүүд оруулсан байна. Тухайн ажлын байранд  гадаад хэлний мэдлэгийн тусгай шаардлага тавигдсан тохиолдолд боловсролын байгууллагаас баталсан стандартын дагуу шалгалт өгөх гэнэ. Энэ шалгалтад тэнцсэнээр Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт өгөх эрхтэй болох аж. Мөн бүртгүүлэх хүн бүр цагдаагийн байгууллагын тодорхойлолт авдаг байсныг болиулж, зөвхөн тухайн албан тушаалд томилуулахаар санал болгох иргэнээс авахаар болгож өөрчилсөн байна.

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж