Шинэчилсэн бүртгэл үргэлжилнэ

Хуучирсан мэдээ: 2010.11.21-нд нийтлэгдсэн

Шинэчилсэн бүртгэл үргэлжилнэ

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Өнгөрөгч долдугаар сараас улс орон даяар эхэлсэн иргэний шинэчилсэн бүртгэл дөрвөн сар  үргэлжилж өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 80 гаруй  хувьд хүрчээ. Үлдсэн  10 гаруй хувь нь гадаадад байгаа иргэд, ял эдэлж буй хоригдол, цэргийн алба хааж буй залуус аж. Түүнчлэн иргэд шинэчилсэн бүртгэлийг дууссан гэж ойлгож болохгүй аж. Бичиг баримтын зөрчилтэй бол түүнийгээ арилгуулах, шинээр 16 нас хүрсэн хүн бүр шинэчилсэн бүртгэлдээ тогтмол хамрагдах ёстой гэдгийг Улсын бүртгэлийн газраас анхааруулж байна. Өнөөдрийн байдлаар 331 сум, 132 хорооны шинэчилсэн бүртгэлд хамрагдсан 16-аас дээш насны нэг сая 600 мянган хүний мэдээлэл бүртгэгдээд байгаа аж. Түүнээс нэг сая 300 мянган иргэний бүртгэл цахим мэдээллийн санд ороод байгаа юм байна.

    С.Отгон

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж