“Ногоон хивс”-ний ёслол болно

Хуучирсан мэдээ: 2010.11.21-нд нийтлэгдсэн

“Ногоон хивс”-ний ёслол болно

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    БОАЖЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газраас хамтран маргааш “Ногоон хивс”-ний ёслол зохион байгуулна. Ойн талаарх хууль тогтоомжийн биеллэлтийг сайжруулах, ойн талаар баримтлах бодлогын зорилтуудыг хэрэгжүүлэх зорилгоор БОАЖ-ын Сайдын зөвлөл 2010 оныг “Ойн менежментийг боловсронгуй болгох жил” болгон зарлаж, найман томоохон зорилт дэвшүүлэн, тэдгээрийн хүрээнд 48 арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн юм. Ойн газраас 2010 оны эхэнд “Монголоо ногооруулъя” бүтэн жилийн аянг зарлаж, “Улсын тэргүүний ойжуулагч”, “Тэргүүний ойжуулагч аж ахуйн нэгж, байгуулага, нөхөрлөл” шалгаруулах уралдааны болзлыг гаргасан юм. “Ногоон хивс”-ний ёслолын үеэр дээрх уралдааны дүнг зарлаж, шилдгүүдийг урамшуулна. Түүнчлэн, аймаг, нийслэл, дүүргүүдэд ”Монголоо ногооруулъя” аян, ойг нөхөн сэргээх арга хэмжээг зохион байгуулсан байдал, хүрсэн үр дүнгийн талаар танилцуулах юм байна. “Ногоон хивс”-ний ёслолд бүх аймгийн шилдэг ойжуулагч иргэн, аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл уригдсан бөгөөд ёслолд оролцогчид “Хууль бус мод бэлтгэлтэй тэмцэх ажлыг эрчимжүүлэх нь” сэдвээр өргөн хэмжээнд зөвлөлдөх аж.

    Д.Цээнэ     

     

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж