
Улаанбаатар хотод оройн 20 цаг хүртэл багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр хүрч ширүүснэ. Өдөртөө 8-10 хэм хүйтэн байна. Төвийн нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй, яллимгүй цас орно. Салхи баруунаас секундэд 5-10 метр хүрнэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон Дорнод монголын тал нутгаар 6-11 хэм , Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан бусад нутгаар 1-6 хэм хүйтэн байна. Цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч чангарах төлөвтэй байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт 17 хэм хүйтэн, харьцангуй чийг 83 хувь, агаарын даралт 865 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна гэж Ус цаг уурын хүрээлэнгээс мэдээллээ.