Увсын хилчдийн ялыг хэвээр үлдээлээ

Хуучирсан мэдээ: 2010.11.21-нд нийтлэгдсэн

Увсын хилчдийн ялыг хэвээр үлдээлээ

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Увс аймаг дахь хилийн  0245 дугаар ангийн Цахирын заставын орлогч, дэслэгч Ж.Лувсаншарав,  харуулын дарга, дэд ахлагч Ч.Одболд нарыг хороосон хэрэгт яллагдагчаар татагдсан  байлдагч нарын давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр 11.00 цагаас тус аймгийн сум дундын шүүхэд болж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээлээ.  Анхан шатны шүүхээс  байлдагч Н.Алтанхуягт 25, Д.Отгонхишигт 20 жилийн ял оноосон бөгөөд  шүүгдэгч Ч.Энх-Амарын хэргийг  гэмт хэрэгт холбогдолгүй хэмээн үзэж хэрэгсэхгүй болгосон юм. Тэд 2005 онд дарга нараа хөнөөж улмаар    ОХУ-руу зайлсан бөгөөд тус улсын хууль  сахиулах албанынханд баригдаж  хил зөрчсөн гэх үндэсэлээр 2-5 жилийн хорих ял сонсч ял эдлэж дуусч  өнгөрсөн онд нутагтаа ирсэн юм

    Н.Түвшин

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж