Тэмцээнд Монголын сагсан бөмбөгийн холбоо, Монголын авто мастеруудын холбоо, Монголын Бодибилдинг фитнесийн холбоо, Монголын софт теннисний холбоо, Монголын шатрын холбоо, Монголын гольфийн холбоо, Монголын спортын сэтгүүлчдийн холбоо, Монголын даамын холбоо, Монголын бейсболын холбоо, Монголын дартсын холбоо, ХУД, БЗД, БГД, ЧД-ийн биеийн тамир спортын хороо зэрэг 18 гаруй байгууллагын тамирчин, дасгалжуулагчид оролцож, авхаалж самбаа ур чадвараа сорьсон байна.
Тэмцээний дүн:
1 байрт: Б.Цагаанбаатар ахлагчтай Монголын триатлоны холбоо /1199 оноо/
2 байрт: Сэргэлэн ахлагчтай Монголын автомастеруудын холбооны 2-р баг /1067 оноо/
3 байрт: Сумъяа ахлагчтай Монголын шатрын холбоо /1060 оноо/
Түүнчлэн тэмцээний шилдэг тоглогчоор Монголын триатлоны холбооны нарийн бичгийн дарга Б.Цагаанбаатар 186 оноогоор шалгарч, Coke zero бүтээгдэхүүнээр шагнуулсан байна. Энэхүү тэмцээний онцлог нь сар бүр салбар тус бүрээр тэмцээнийг зохион байгуулах бөгөөд салбар тус бүрээс шалгарсан тэргүүн байр эзэлсэн багуудыг 2010 оны арванхоёрдугаар сард болох оны аварга багийг шалгаруулах тэмцээнд оролцуулж, “Coke Zero Bowling Championship” цомын эзэн багийг тодруулах ажээ. Тэмцээний ерөнхий ивээн тэтгэгчээр нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч “М-Си-Эс Кока-Кола” компани хамтран ажиллаж байгаа бөгөөд тэмцээнийн үеэр боулингийн спортын хамгийн дээд оноо болох 300 оноо авсан тамирчныг 10 сая төгрөгийн шагналаар шагнах юм байна.
Б.Батсайхан, Score Studio