Хэрэглэгдэх зүйлс:
* Цэвэрлэгч
* Чийгшүүлэгч
* Гүн цэвэрлэгч скраб
* Тоник
Хэрэв та загвар өмсөгч, нэртэй одод шиг харагдахыг хүсдэг бол тэдний арчилгааны аргад суралцаарай. Гэхдээ одод хүртэл Photoshop программаар зургаа засуулдгийг санаж бүхнийг төгс байлгах гэж улайрах хэрэггүй. Доорхи энгийн аргуудыг хэрэглэснээр та зургаа засаж суух шаардлагагүй болно.
-Арьс арчилгааны бүтээгдэхүүнээ сонгохоосоо өмнө арьсаа тодорхойлох хэрэгтэй.
-Ингээд арьсаа өглөө, оройд /унтахын өмнө/ цэвэрлэж, хамгаална. Зөвхөн тууштай арчилгаа л арьсыг тань өнгөлөг болгодгийг мартаж болохгүй.
-Будаг, бохирдлыг бүрэн цэвэрлэсэн эсэхээ сайтар нягтал. Сайн цэвэрлэгч ашиглан арьсны бохирдлын массаж хийх маягаар цэвэрлэдэг. Эцэст нь юу ч үлдээхгүйн тулд заавал усаар зайлаарай.
-Тоникийг байнга хэрэглэх шаардлагагүй ч тослог болон холимог арьстнуудад хэрэг болдог. Учир нь тоник нь тослог хэсгийн өнгийг тэнцвэржүүлж, нүхийг агшаадаг. Арьсаа сайтар цэвэрлэсний дараа тоникоо түрхдэг.
-Скраб нь арьсны үхэжсэн давхаргыг арилгаснаар зөөлөн, уян хатан болгодог. Тиймээс долоо хоногт нэгээс хоёр удаа хэрэглэх шаардлагатай. Харин скрабаа өөрийн арьсанд тохируулан, арьсыг тань цочроохгүй байхаар сонгоорой.
-Чийгшүүлэгч арьсыг зөөллөж, залуу болгодог. Арьсаа чийгшүүлэх нь хуурайшилтаас хамгаалахаас гадна үрчлээ үүсэхээс сэргийлдэг. Учир нь хуурайшсан арьс эмзэг болж, нугалаа үүсэх нь амархан. Энэ нь аажимдаа үрчлээ болон тогтдог аж. Түүнээс гадна SPF агуулсан чийгшүүлэгч хэрэглэснээр нарны хэт ягаан туяанаас арьсаа хамгаалдаг.
-Аминдэмүүд таны биеийн төдийгүй арьсны эрүүл байдлыг хангадаг. Загвар өмсөгчид хоол ундаа чухалчлан анхаардагийн учир нь энэ. Тиймээс аминдэмээр баялаг жимс жимсгэнэ, хүнсний ногоог түлхүү хэрэглээрэй.
-Арьсаа эрүүл болгох хамгийн оновчтой арга бол ус уух. Кофе, ундаа, пивоноос түр татгалзаж усыг түлхүү хэрэглээд үзээрэй. Тэр дороо л үр дүн нь ажиглагдах болно. Ус амны цангаа тайлаад зогсохгүй арьсны чийглэг байдлыг тэнцвэржүүлж, өнгөлөг болгодог. Машиндаа, ажлынхаа ширээн дээр гээд бүхий л газруудад савтай ус тавьчихад гэмгүй.