
Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны хурал шөнө дөл хүртэл үргэлжлэх төлөвтэй байна. Учир нь гишүүд намын дарга болон хамтарсан Засгийн газарт алба хашиж буй сайд нараас Оюутолгой, Тавантолгойн орд газартай холбоотой асуулт тавьж дууссаныхаа дараа саналаа хэлэхээр бүртгүүлсэн юм. Нийт 60 орчим хүн саналаа хэлэхээр бүртгүүлсэн бөгөөд одоогоор 10 гаруй хүн л үгээ хэлээд байна. Санал хэлэх хугацааг 5 минутаар хязгаарласан ч, зарим тохиолдолд цагаасаа хэтрүүлж байна. Тиймээс Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнбат “Энэ янзаар бид шөнөжин хуралдах шинжтэй” гэлээ.
Г.Дарь