
Тус гэрээгээр хоёр улсын цөмийн зэвсгийн нөөцийг багасгаж, талууд зэвсгийн нөөцөө харилцан тогтоох бололцоотой юм.
Ноён Обама гэрээг амжилттай болно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ.
Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон гэрээг баталгаажуулах талаар Конгресст мэдэгдсэний маргааш энэ тухай мэдээлжээ.
Ноён Обама АНУ-ын Сенатын гишүүдэд нөлөөлөхийн тулд гол намын төлөөллүүдээс өмнөх төрийн нарийн бичгийн дарга нар болон батлан хамгаалахын сайдуудыг цуглуулж, тэдний дунд “Зэвсгийг багасгах стратегийн шинэ гэрээ”-ний талаар мэдэгдсэн байна.
Тэрээр “хэрэв бид энэ гэрээнд үзэглэвэл Орос улсын стратегийн цөмийн зэвсгийн хэмжээг тогтоож, хяналт тавих эрхтэй болно” гэжээ.
“АНУ олон улсын аюулгүй байдал, ялангуяа цөмийн зэвсгийн асуудлаар Иранд шахалт үзүүлэх тал дээр Москвагийн дэмжлэгийг алдаж болохгүй” гэж Ноён Обама хэлсэн байна.
Обамад гэрээг баталгаажуулахад Бүгд найрамдах намын найман санал хэрэгтэй байгаа бөгөөд хэрэв Бүгд найрамдах нам дунд хугацааны сонгуульд илүү олон суудал авбал дээрх тоо 14 болж өсөх юм байна.