Цөмийн эрчим хүчний сэдвээр уралдаан зарлажээ

Хуучирсан мэдээ: 2010.11.19-нд нийтлэгдсэн

Цөмийн эрчим хүчний сэдвээр уралдаан зарлажээ

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Ирэх сарын эхээр Цөмийн энергийн
    газраас “Монгол Улсад цөмийн энергийг ашиглах нь” сэдэвт эрдэм
    шинжилгээний хурал зохион байгуулах гэж байна. Монгол Улсын эрчим хүчний
    хэрэглээ ба хэтийн төлөв, цөмийн эрчим хүчийг ашиглах нь, цацраг идэвхт
    ашигт малтмалыг эдийн засгийн эргэлтэнд оруулах, цөмийн технологийн
    хэрэглээ ба цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлыг хангах сэдвээр илтгэл,
    эссэ бичих уралдаан зарлажээ. Эрдэм шинжилгээний хурлыг арванхоёрдугаар
    сарын 2-ны өдөр зохион байгуулах юм. Илтгэгчдийн бүтээлийг судалгааны
    ажлын үр дүн, сэдвийн ач холбогдол, хэрэгжих боломж, үндэслэл зэргийг
    харгалзан байр эзлүүлж, шилдэг илтгэлүүдийг “Цөмийн энерги – Монгол Улс
    2010” форумд танилцуулах ба эрдэм шинжилгээний хуралд ирүүлсэн бүх
    илтгэл, эссэ найрууллыг эмхэтгэл болгон хэвлэх ажээ.

    Д.Цээнэ

        
     

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж