Б.Хурц шүүгч нартай видеогоор харилцана

Хуучирсан мэдээ: 2010.11.19-нд нийтлэгдсэн

Б.Хурц шүүгч нартай видеогоор харилцана

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Хүн хулгайлах гэмт хэрэгт сэжигтнээр татагдаж Их Британийн шоронд хоригдож буй Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны дарга дарга Б.Хурцад холбогдох хэргийн шүүх хурал хойшлогдож ирэх оны нэгдүгээр сарын 5-ны өдөр хийхээр товлосон. Харин үүнээс өмнө буюу арванхоёрдугаар сарын 8-нд бэлтгэл хуралдааныг хийх гэнэ. Бэлтгэл хуралдаанд Б.Хурц өөрийн биеэр оролцохгүй, хоригдож буй өрөөнөөсөө шүүгч нартай видеогоор харилцах гэнэ. Б.Хурцын өмгөөлөгч бэлтгэл хуралдааны явцыг хөндлөнгөөс ажиглах бөгөөд энэ үеэр ямар нэгэн санал, шүүмжлэл өрнүүлэхгүй аж.

    Н.Хулан

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж