Санамж бичигт гарын үсэг зурлаа

Хуучирсан мэдээ: 2010.11.19-нд нийтлэгдсэн

Санамж бичигт гарын үсэг зурлаа

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Монгол Улсын  Засгийн  газраас 2010 оныг “Бизнесийн  орчны  шинэтгэлийн  жил” болгон зарласантай холбогдуулан Гадаадын  хөрөнгө  оруулалтын  газрын дарга Б.Ганзориг, МҮХАҮТ-ын дарга С.Дэмбэрэл, МХБ-ийн  захирал Р.Содхүү, МАОЗНХ-ны ерөнхийлөгч Л.Нямсамбуу нар хамтран  ажиллахаар  болж,  хамтын ажиллагааны санамж  бичигт өнөөдөр ГХЯ-ны мутрын  танхимд  гарын  үсэг  зурлаа.

     Санамж бичигт Гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих төрийн бодлогыг хэрэгжүүлэх, дэд  бүтэц,  уул уурхай,  ХАА,  банк  санхүүгийн  чиглэлээр  хөрөнгө  болжоруулалт ихээхэн  шаардлагатай томоохон  төслүүдийг  хэрэгжүүлэх, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж байгууллага, ажил олгогч эзэд, бизнес эрхлэгчдийг дэмжих, хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгоход санал зөвлөмж гаргах, бизнес эрхлэх үйл ажиллагааны талаар зөвлөгөөг шуурхай болгох зэрэг олон зорилт багтжээ. Хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд сургалт, судалгаа, сурталчилгаа, мэдээлэл солилцох чиглэлээр тодорхой ажлуудыг төлөвлөн хэрэгжүүлэх юм. Эдгээр байгууллагуудтай хамтын ажиллагааны санамж зуран хамтран ажилласнаар төрийн байгууллагын үйл ажиллагааны нээлттэй ил тод байх зарчмыг хамтран хэрэгжүүлж, төрийн үйлчилгээ, бодлого, чиглэлийг хувийн хэвшил, бизнес эрхлэгчдэд илүү ойр, хүртээмжтэй болгоход үнэтэй хувь нэмэр оруулах юм.

    С.Отгон

     

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж