“Монголоо шинэчилье” үндэсний хэмжээний хэлэлцүүлгийг зохион байгуулна | News.MN

“Монголоо шинэчилье” үндэсний хэмжээний хэлэлцүүлгийг зохион байгуулна

Хуучирсан мэдээ: 2010.03.30-нд нийтлэгдсэн

“Монголоо шинэчилье” үндэсний хэмжээний хэлэлцүүлгийг зохион байгуулна

Чөлөөт худалдааны хэлэлцээр, үнэ тариф, үндэсний үйлдвэрийг дэмжих тухай асуудлаар иргэд, олон нийт, судлаач, эрдэмтдийг хамруулсан үндэсний хэмжээний хэлэлцүүлгийг ирэх сарын 9-нөөс эхлэн орон даяар зохион байгуулахаар болжээ. Тус хэлэлцүүлгийг Ардчилсан хүчний холбооны Эдийн засаг, гадаад бодлогын зөвлөлөөс зохион байгуулах юм байна. УИХ-ын гишүүн Д.Ганхуягийн ахалдаг энэ бодлогын зөвлөл нь улс орны гадаад байдал, эдийн засгийн хөгжлийн асуудлаарх бодлогод иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор энэхүү ажлыг зохион байгуулахаар ажлаа эхэлжээ.
Энэ онд тус бодлогын зөвлөл эдийн засгийн бодлогын хүрээнд монгол хүний хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэгдүүлэх, зээлийн хүүг бууруулах, төсвийн төвлөрлийг сааруулж, үр ашгийг нэмэгдүүлэх, орон нутгийн санхүүгийн эрх мэдлийг нэмэгдүүлэх, эдийн засагжсан гадаад харилцааны бодлогыг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Дашрамд сануулахад “Монголоо шинэчилье” уриан дор ард түмний дэмжлэгийг хүчтэй авч байгаа Ардчилсан хүчний холбооны дэргэд зургаан бодлогын зөвлөл ажилладаг. Бодлогын зөвлөлүүдийн улсынхаа хөгжлийн гарцыг тодорхойлох хэлэлцүүлэг ирэх сараас ийн эхлэх бөгөөд энэ тухай дэлгэрэнгүй мэдээллийг www.dcu.mn вэб сайтаас авах боломжтой.
Г.Дарь

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Ãîí÷èãäîðæ 2010-03-30 127.0.0.1

Ýõëýýä ººðèéíõºº ñîëèð í¿äèéã çàñªºð äýìèé þì áèòãèé õóö Ýíý þó÷ õèéãýýã¿é ßïîíîîñ ºãñºí ìºíãèéí çºð¿¿í äýýð àæèëäàã áàãèé áîëèìîîð þì Ìîíãîëûã øèíý÷èëýõ þó÷ áàéõã¿é Òýð Àðõàíãàéäàà î÷èæ ñàðëàãàà õàðèóë

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж