Хуулийнхан өрсөлдөнө

Хуучирсан мэдээ: 2010.11.19-нд нийтлэгдсэн

Хуулийнхан өрсөлдөнө

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Хуулийн төв байгууллагуудын дунд 1996 оноос эхлэн шилжин явах цомын төлөө спортын тэмцээнийг уламжлан  болгон зохион байгуулах болсон Хууль зүй, дотоод хэргийн яам, Улсын дээд шүүх, Авлигатай тэмцэх газар, Монголын өмгөөлөгчдийн холбоо, Монголын нотариатчдын танхим, Хууль зүйн үндэсний хүрээлэн зэрэг зургаан байгууллагаас баг тамирчид оролцохоор багаа бүрдүүлж, эхний тэмцээнүүд  өнгөрсөн долоо хоногийн амралтын өдрүүдэд болж өнгөрлсөн байна. Одоогийн байдлаар шатар, снукер биллиард, ширээний теннисний тэмцээнээр баг тамирчид ур чадвар, авхаалж самбаагаа сорьж, багийн дүнгээр Монголын өмгөөлөгчдийн холбоо, Монголын нотариатчдын танхим, Авлигатай тэмцэх газар, эхний байруудад явж байна. Маргааш нөгөөдөр  буюу  20-21 ны амралтын өдрүүдэд сагсан бөмбөг, гар бөмбөгийн тэмцээн үргэлжлэн явагдах юм.

    Тэмцээнийг оролцогч байгууллагууд ээлжлэн зохион байгуулж явуулдаг бөгөөд энэ жилийн хувьд Авлигатай тэмцэх газрынхан зохион байгуулж байгаа аж. Авлигатай тэмцэх газар тэмцээнийг “Шударга ёсны төлөө хамтдаа”  уриан дор зохион байгуулж буй бөгөөд тэмцээний зорилго нь төрөөс олон нийтийн биеийн тамирын хөдөлгөөнийг өрнүүлэхэд чиглэгдсэн бодлогыг дэмжих, албан хаагчдын бие бялдар, эрүүл мэндийг хамгаалан, хуулийн байгууллагуудын  хамт олон, албан хаагчдын дунд эвсэг, хамтач харилцааг бүрдүүлэхэд чиглэж байна.

    Н.Түвшин

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж