МУЗН-ийн XII их хурал ням гаригт Монголын Хүүхдийн ордны Их танхимд эхэлнэ. Тус их хурлаар МУЗН-ийн 2003-2010 оны стратегийн биелэлт болон 2011-2015 оны стратеги, эрх зүйн орчинг төгөлдөржүүлэх шаардлага, дүрэмд оруулах нэмэлт өөрчлөлт, төр, орон нутгийн захиргааны байгууллага, дунд шатны УЗХ-ны хамтын ажиллагаа, хүмүүнлэгийн үйлсэд иргэд, малчдын оролцооны талаар хэлэлцэх юм байна. Их хурлын үеэр нигүүлсэнгүй үйлстэн, нигүүлсэнгүй үйлст манлай малчин алдаршуулах ёслол болох аж. Хурлын төгсгөлд МУЗН-ийн Ерөнхийлөгчийг, МУЗН-ийн хяналтын хорооны гишүүдийг, МУЗН-ийн Үндэсний зөвлөлийн гишүүдийг сонгох гэнэ. Мөн МУЗН-ийн шинээр сонгогдсон Үндэсний Зөвлөлийн анхдугаар хуралдаанаар МУЗН-ийн Дэд Ерөнхийлөгч, МУЗН-ийн Сангийн даамлыг сонгохын зэрэгцээ МУЗН-ийн Удирдах Зөвлөлийн гишүүд, МУЗН-ийн Ерөнхий нарийн бичгийн даргыг томилох юм байна. Тус их хурлын үйл ажиллагаа маргаашнаас төлөөлөгчдөө хүлээн авч, тэдэнд хүндэтгэлийн концерт үзүүлснээр эхэлнэ.
С.Сарантулга