Гурилын импорт 22,5 мянган тонноор буурчээ

Хуучирсан мэдээ: 2010.11.19-нд нийтлэгдсэн

Гурилын импорт 22,5 мянган тонноор буурчээ

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Арваннэгдүгээр сарын 15-ны байдлаар манай улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт 5053.5 сая ам.долларт хүрсэн гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээлж байна. Үүнээс экспорт 2467.2 сая ам.доллар, импорт 2586.3 сая ам.долларт хүрч, нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 1663.3 сая ам.доллар буюу 49.1 хувиар өсчээ. Экспортын хэмжээ 55.8 хувь, импортын хэмжээ 43.1 хувиар мөн нэмэгдсэн баына. Гадаад худалдааны тэнцэл арваннэгдүгээр сарын 15-ны байдлаар 119.1 сая ам.долларын алдагдалтай гарсан нь өмнөх оны мөн үеийнхээс 105 сая ам.доллар буюу 46.9 хувиар буурчээ.

      Нийт экспортод зэсийн баяжмал 26.6 хувь, нүүрс 27.7 хувь, төмрийн хүдэр 8.4 хувь, боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алт 6.5 хувь, боловсруулаагүй нефть 5.1 хувь, бохир ноолуур 4.2 хувь, цайрын хүдэр, баяжмал 4.1 хувь, хайлуур жоншны хүдэр, баяжмал 2.5 хувь, самнасан ноолуур хоёр хувь, молибдений хүдэр, баяжмал 1.8 хувийг эзэлж байна.

      Автобензиний импортын биет хэмжээ өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 38.1 мянган тонноор буурч, үнийн дүн 6.1 сая ам.доллар, ачааны автомашины импортын тоо хэмжээ 5510 ширхэг, үнийн дүн 104.6 сая ам.доллараар, дизель түлшний импортын тоо хэмжээ 53.9 мянган тонн буюу 84.6 сая ам.доллараар, суудлын автомашины импортын тоо хэмжээ 10672 ширхэг буюу  үнийн дүн 62.3 сая ам.доллараар тус тус өсчээ. Харин гурилын импортын тоо хэмжээ 22.5 мянган тонн, үнийн дүн 10.6 сая ам.доллараар, янжуурын импортын тоо хэмжээ 165.6 сая ширхгээр буурчээ.

    Д.Цэцэн

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж