Технологийн тэрбумтнууд | News.MN

Технологийн тэрбумтнууд

Хуучирсан мэдээ: 2010.03.30-нд нийтлэгдсэн

Технологийн тэрбумтнууд

Bill Gates
Нийт хөрөнгө: 53 тэрбум ам.доллар


Өнгөрсөн жил хөрөнгө нь 13 тэрбум ам.доллараар өссөн хэдий ч программ хангамжийн ирээдүйг харагч хөрөнгөөрөө дэлхийн хамгийн баян хүн гэсэн байрнаас ухарч, Мексикийн цахилгаан холбооны эзэн Carlos Slim Helu-гийн ард орсон. Гейтсийн хөрөнгө өссөн гол шалтгаан нь “Microsoft” компанийн хувьцаа өнгөрсөн нэг жилийн дотор 50 хувиар өссөн. Тэрбээр “Four Seasons Hotels”, “Televista”, “AutoNation” зэрэг бизнесүүдэд хөрөнгө оруулсан. 2008 оны долоон сард Гейтс “Microsoft” дахь өдөр тутмын ажил хэргээ хүлээлгэж өгөөд “Bill & Melinda Gates Foundation” тэтгэлгийн байгуулагадаа анхаарлаа хандуулах болсон.

Lawrence Ellison
Нийт хөрөнгө: 28 тэрбум ам.доллар


Өнгөрсөн нэг жилийн дотор компанийх нь хувьцааны үнэ 70 хувиар өссөнтэй холбоотойгоор “Oracle”-ийг үндэслэгчийн хөрөнгө 5.5 тэрбумаар нэмэгдсэн. Өнгөрсөн таван жилд “Oracle” нийт 54 компанийг худалдан авсан бөгөөд “Sun Microsystems” –ийг 7.4 тэрбум ам.доллар, “BEA Systems”-ийг 8.5 тэрбум ам.доллараар тус тус худалдан авсан. Ellison өөрийн “NetSuite” компаний 52 хувийг эзэмшдэг бөгөөд түүний хувьцаа нь 480 сая ам.доллараар үнэлэгдэж байна. Мөн хувьдаа “Rising Sun” нэртэй 453 фут урттай яхт завь эзэмшдэг бөгөөд хоёрдугаар сард Америкийн цом хожсон.

Sergey Brin
Нийт хөрөнгө: 17.5 тэрбум ам.доллар


“Google” компанийн бизнесийн амжилт үндэслэгчийг нь дэлхийн 24 дүгээр баян ноёнтон болгосон. Өнгөрсөн жил түүний компани 70 хувь томорсон ба эзнийх нь хөрөнгө 5.5 тэрбум ам.доллараар нэмэгдсэн. 2009 онд “Google” компани 23.7 тэрбум ам.долларын орлого олсон. Нэгдүгээр сард “Android” үйлдлийн системтэй “Nexus One” смарт утас гаргасан. “Chrome” веб браузертаа шинэчлэл хийж байгаагаа гуравдугаар сард зарласан. Оросоос цагаачилсан тэрээр ирээдүйн хамтрагч Larry Page-тэйгээ “Stanford”–ын их сургуульд байхдаа танилцсан гэдэг. Тэр хоёр  суралцаж байсан Ph.D докторын зэргийн хөтөлбөрөө 1998 онд хаяж, бизнесээ эхэлж байжээ.

Larry Page
Нийт хөрөнгө: 17.5 тэрбум ам.доллар


“Google” компанийн хувьцааны үнэ өссөн нь хамтран үндэслэгч Page-ийн орлогыг 5.5 тэрбум ам.доллараар нэмэгдүүлсэн ба тэрбээр 2009 оны дэлхийн 24 дэх баян хүн болсон байна. Хэдийгээр “Microsoft” компани “Bing” хайлтын хөдөлгүүр гаргаснаар өрсөлдөөн нэмэгдсэн хэдий ч “Google” компани зах зээл дээр давуу байр суурьтай хэвээр л байна. “Android” үйлдлийн систем ашигласан “Nexus One” смарт утас гаргаснаар түүний компани гар утасны зах зээлд нэвтэрсэн. Дотроо “Google docs”, “Google Calendar” зэргийг агуулсан “Google Apps” нь 750 сая ам долларын өртөгтэй бизнес бөгөөд орлого нь улам өссөөр байгаа юм.

Azim Premji
Нийт хөрөнгө: 17 тэрбум ам.доллар


Программ хангамжийн бизнесийн орлого нь өнгөрсөн жил 11 тэрбум ам.доллараар нэмэгдсэн ба тэрбумтнуудын жагсаалтанд 83-т жагсаж байснаа энэ жил 28 дүгээр байранд орж ирсэн. Premji нь Энэтхэгийн програм хангамжийн гурав дахь том компани болох “Wipro” компанийн захирал бөгөөд өнгөрсөн хоёр улирал дараалан ашигтай ажилласан тайлан гаргасан. Тэрээр энэ жилийн Швейцарийн Давост болсон Дэлхийн эдийн засгийн форумыг хамтран даргалсан юм.

Steve Ballmer
Нийт хөрөнгө: 14.5 тэрбум ам.доллар


“Microsoft” компанийн хувьцааны ханш өссөнтэй холбоотойгоор Ballmer-ын хөрөнгө өнгөрсөн жил 3.5 тэрбум ам.доллараар өссөн. 2009 онд “Microsoft” компани “Yahoo” компаниас технологи худалдаж авч, “Windows 7” үйлдлийн системээ 2009 оны 10 дугаар сард танилцуулсан. Удахгүй “Windows Phone 7” цуврал гар утасны үйлдлийн систем гаргах гэж байгаа нь мэргэжилтнүүдийн таашаалыг хүлээгээд байна. Өнгөрсөн жил тэрээр нэгэн олон нийтийн арга хэмжээний үеэр өрсөлдөгч компанийн бүтээгдэхүүн болох “iPhone” гар утсан дээр гишгичиж байгаа дүр үзүүлж байсан.

Paul Allen
Нийт хөрөнгө: 13.5 тэрбум ам.доллар

"Microsoft” компанийг хамтран үндэслэгчийн хөрөнгө өнгөрсөн жил гурван тэрбум ам.доллараар нэмэгдсэн. Allen олон жилийн өмнө “Microsoft” компанийг орхисон бөгөөд саяхан “Xiant” хэмээх програм зах зээлд нийлүүлсэн. Тэрбээр буяны, тэтгэлгийн ажил хийж байгаа бөгөөд эрүүл мэндийн байдлаас болоод химийн эмчилгээ хийлгэж байгаа юм байна.

Michael Dell
Нийт хөрөнгө: 13.5 тэрбум ам.доллар

Dell-ийн хөрөнгө жилийн өмнөхөөс 1.2 тэрбум ам.доллараар өссөн хэдий ч тэрбумтнуудын жагсаалтан дахь байр нь ухарч 25-аас 37 дугаар байранд орсон. Компьютерийн дэлхийн хамгийн том үйлдвэрлэгчдийн нэг тэрбээр дахин тэргүүлэх байр эзлэхээр зүтгэж байгаа ба 2009 оны  11 дүгээр сард “Perot Systems”-ыг худалдан авсан. Хэдэн сарын өмнө тэдний компани смарт утас үйлдвэрлэж эхэлсэн. Өнгөрсөн зургаан сарын дотор тэдний хувьцааны ханш 10 хувиар унасан бол орлого нь 13 хувиар буурсан байна.

Jeffrey Bezos
Нийт хөрөнгө: 12.3 тэрбум ам.доллар


“Amazon” компанийн хувьцаа 100 хувь өссөнтэй холбоотойгоор түүний хөрөнгө өнгөрсөн жил 5.5 тэрбум ам.доллараар нэмэгдсэн. Өнгөрсөн жил тэрбумтнуудын жагсаалтанд 68 дугаар байранд орж байсан бол энэ жил 43 дугаар байранд орж байна. Bezos 2007 онд “Kindle” дижитал ном гаргасан бол 2008 онд “Kindle 2” хувилбарыг нь гаргасан. Эдийн засаг хямарсантай холбоотойгоор 2009 онд “Amazon”-ы орлого 40 хувь өссөн. 2009 онд “Amаzon” компани жижиглэнгийн “Zappos” компанийг 800 сая ам.доллараар худалдаж авсан.

Т.Бадрах

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

www.amarxan.com 2010-03-30 127.0.0.1

амархан сурна

Avatar

Dodnog 2010-03-30 127.0.0.1

Facebookiig undeslegch 25 nastai ooriin hucheer terbumtan bolson hamgiin zaluu terbumtanii tuhai yaagaad baihgui baina

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж