Туна загас ховордож байна

Хуучирсан мэдээ: 2010.11.19-нд нийтлэгдсэн

Туна загас ховордож байна

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Атлантын далай дахь хөх туна загасны тоо толгой сүүлийн жилүүдэд огцом буурч байна. Энэ долоо хоногоос эхлэн Атлантын далайн туна загасыг хамгаалах олон улсын комиссын ээлжит хурал Францын нийслэл Парис хотноо болох гэж байна.

    Эрдэмтдийн судалгаагаар энэ онд нийтдээ 13,500 тонн туна загас барих боломжтой ч 2022 он гэхэд дээрх хэмжээний загасны 60 хувь нь л нөхөн үржих боломжтой гэжээ. Францаас бусад Европын холбооны орнууд ойрын хэдэн жилд туна загасны сүргийн тоо нэмэгдтэл агнахгүй байхыг илүүд үзсэн байна.

    АНУ сүүлийн жилүүдэд туна загасыг огт агнахгүй байх байр суурьтай байсан ч Мексикийн буланд газрын тос алдагдаж, уур амьсгалын өөрчлөлт ихээр ажиглагдаж байгаагаас дээрх байр суурь нь эргэлзээтэй болжээ.

    Дэлхийн туна загасны зах зээлийн хэрэглээний 80 хувийг Япон улс дангаараа эзэлдэг ажээ. Тиймээс зах зээлийн хуваарилалтыг дахин хянах хэрэгтэй талаар холбогдох албаны хүмүүс анхааруулж байгаа юм байна.

    Өнгөрсөн сард НҮБ-ын биотархалтын дээд хэмжээний уулзалтын үеэр Европын холбоо байгаль дэлхийг хамгаалах үйлсэд тэргүүлэх байр суурьтай байна гэдгээ батлан хэлж, биотархалт, экосистемд тулгамдаад байгаа асуудлуудыг анхааралдаа авч ажиллана гэжээ.

    Одоо болох гэж байгаа Атлантын далайн туна загасыг хамгаалах олон улсын комиссын ээлжит хурал нь дээрх Европын холбооны амлалтын эхний шалгуур байх болно.

    Б.Энхцэцэг

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж