
Тэрбээр өдөр бүр 90 минутыг төмөр өргөхөд зарцуулдаг бөгөөд биеэ хөгжүүлэхээс гадна “ Ногоон дэнлүү” хэмээх кинондоо бэлтгэж байгаа нь тэр аж.
2010 оны хамгийн секси эр гэгдэж буй Райны эхнэр Йохансон гэр бүлдээ болон кино урлагт ч илүү нөлөөтэй нэгэн байж магадгүй аж. “ Сувдан ээмэгтэй бүсгүй” киноны дүрээр олны танил болсон жүжигчин Скарлет Йохансенийг GQ сэтгүүл оны шилдэг эмэгтэйгээр нэрлэсэн бөгөөд тэрбээр "Saturday Night Live" телевизийн цуврал шоунд гурван ч удаа уригдсан юм.
Оны хамгийн секси эр гэгдэх болсноо тэрбээр " Сайхан л сонсогдож байна. Гэхдээ ийм цол огт танихгүй хүмүүстэй хамт ажиллахад хэцүү болгодог” гэж MTV-д өгсөн ярилцлагадаа дурьдсан байна.