
Ваарны эзэд болох ах дүү хоёр уг хосгүй үнэтэй эд ямар үнэд хүрэх талаар юу ч мэдэхгүй явжээ.
Үнэ хаялцагчид уг ваарыг 1740-өөд оны Чуанлун гүрний үед хамаарагдах эд гэж дүгнэсэн байна. Уг ваар эртний Хятадын хааны ордноос тэртусмаа шатаах зуухнаас гарсан нь эргэлзээгүй. Хамгийн хачирхалтай нь өндрөөрөө 16 см урт хятад ваар яаж Лондонд ирсэн нь нууц хэвээр үлдэж байна.
Хосгүй үнэтэй уг ваар дээрх англи гэр бүлд 1930-аад оноос хойш өвлөгдөж ирсэн аж.
Гайхалтай нарийн хийц бүхий уг ваарыг үнэ хаялцуулж худалдахаас өмнө танилцуулга дээр нь “ Хэрэв ярьж чаддаг байсан сан бол” гэж бичжээ.