Ирландад тусламж хэрэгтэй гэв

Хуучирсан мэдээ: 2010.11.19-нд нийтлэгдсэн

Ирландад тусламж хэрэгтэй гэв

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Ирландын Сангийн сайд Брайн Ленихан тус улсын эдийн засагт гадаадын туслалцаа хэрэгтэй байгаа гэж хэлэв. Тус улсын Засгийн газар Олон улсын валютын сан болон Европын холбооноос санхүүгийн дэмжлэг авахгүй гэж “гүрийж” байгаа юм. Засгийн газрын хувьд ирэх он хүртэл хангалттай мөнгө байгаа гэж мэдэгдсэн билээ. Европын төв банкны хувьд Ирландыг зээлээс хэт хамааралтай болж байгаа гэж хэлсэн байна.

    Ноён Лениханы хэлснээр гол асуудал банкны салбарт байгаа аж. Хэдийгээр Засгийн газраас банкны салбарт их хэмжээний туслалцаа өгсөн ч төсвийн алдагдал ДНБ-ий 32 хувьтай тэнцэж байгаа тул дахин мөнгөн дэмжлэг олгох бололцоогүй байгаа юм байна.

    Э.Очирт

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж