
Дэлхийн хэмжээнд хувьцааны орлогын дээд хэмжээ 23,1 тэрбум ам.доллар байдаг ба “GM” үүнийг давах төлөв харагдаж байгаа аж. Анх нэг хувьцааны үнийг 26 ам.доллараар тогтоосон боловч эрэлт их буйгийн ачаар үүнийг 33 ам.доллар болтол нэмсэн юм. Тус компани хямралын үеэр Засгийн газраас 50 тэрбум ам.долларын зээл авч байсан бөгөөд одоо үүнийгээ эргүүлэн төлөх боломжтой болж байгаа аж.
Тус компанийн хувьд нийт 33 ам.долларын үнэтэй 365 сая ширхэг энгийн хувьцаа гаргаж байгаа. Түүнчлэн 50 ам.долларын үнэтэй 60 сая хувьцаа гаргах юм байна.
Э.Очирт