Монгол Энэтхэгийн Батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдал, үр дүн, цаашдын чиглэлийн талаар хоёр талууд санал бодлоо солилцож ярилцлаа. Түүнчлэн харилцан айлчлалын хүрээнд цэргийн сургалт, хамтарсан сургалт, дадлага, БНЭУ-аас Монгол улсын Батлан хамгаалах салбарт үзүүлэх тусламжийн талаар тодотгон ярилцаж, манай улсад барилга инженерийн анги байгуулах, бүс нутгийн Энхийг дэмжих ажиллагааны сургалтын төв байгуулах зэрэгтээ дэмжлэг үзүүлэхийг хүссэн. Мөн Энэтхэгийн төлөөлөгчдийг БХ-ын дэд сайд С.Баасанхүү, ЗХЖШ-ын дэд дарга,бригадын генерал Б.Баярмагнай нар хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Харилцан айлчлал хийж буй Энэтхэгийн төлөөлөгчид энэ сарын 31-нд буцах юм байна.
Л.ХАЛИУ