Хуучирсан мэдээ: 2010.11.19-нд нийтлэгдсэн

Грек төсөвөө таналаа

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Грекийн Засгийн газар 2011 оны төсвийн алдагдлыг дотоодын нийт бүтээгдэхүүний 7,4 хувьд барихаар төсвийн хязгаарлалт хийжээ. Төсвийг баталсан тохиолдолд Грекийн 9,4 хувь байх төлөвтэй 2010 оны төсвийн алдагдал таван тэрбум еврогоор багасах аж. Төслийн хүрээнд Засгийн газраас эрүүл мэнд, батлан хамгаалах салбарт оруулах хөрөнгийн хэмжээг багасгаж, одоо 11 хувь байгаа худалдааны ашгийн татварын хэмжээг 14 хувь хүртэл нэмэх аж.

    Грекийн хувьд тавдугаар сард зайлшгүй шалтгаанаар 110 тэрбум еврогийн санхүүгийн туслалцаа авсан билээ. Гурван шатлалаар Европын холбоо болон ОУВС-гаас олгож буй энэ зээлийг авахын тулд Засгийн газраас хэд хэдэн шаардлагыг биелүүлэхэд болсон юм. Үүний дунд төсвийн алдагдлыг бууруулах үүрэг хүлээж байгаа юм. Грекийн Сангийн яамны мэдэгдсэнээр энэ онд эдийн засаг 4,2 хувиар буурч, 2011 онд дахин гурван хувиар буурна гэж тооцоолж байгаа гэнэ.

    Засгийн газар мөн төрийн өмчит компаниудын хувьцааг зарахаас гадна дөрвөн ч “Airbus А340” онгоцоо зарах гэж байгаа аж.

    Э.Очирт

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж