14.1 мянган өрх, 51.2 мянган хүн тоологдлоо

Хуучирсан мэдээ: 2010.11.19-нд нийтлэгдсэн

14.1 мянган өрх, 51.2 мянган хүн тоологдлоо

Сүхбаатар аймагт Хүн ам, орон сууцны тооллого товлосон хуваарийн дагуу амжилттай явагдаж дууслаа. Аймгийн хэмжээгээр нийт 14.1 мянган өрх, 51.2 мянган хүн тоологдлоо.

Өнөөдрөөс эхлэн энэ сарын 21-нийг хүртэл хүртэл  хяналтын тооллого түүвэрт сонгогдсон тоологч нарын тоолсон өрх, хүн ам дээр хийх юм. Бүх тоологч, шалгагч, түр товчоодын гишүүд тооллогын материалаа нягтлан шалгаж байгаа аж.

Аймгийн хэмжээнд ажилласан нийт тоологч, шалгагч нарын ажлын чанарыг хүн нэг бүрээр дүгнэж, баг, сумдын  тооллогын комисс, түр товчоодын ажилд аймгийн комиссоос үнэлэлт дүгнэлт өгөх тулд нийт тоологч, шалгагч нарын тоолж шалгасан өрхийн материалыг баг, сумын түр товчоод хариуцлагатай шалгаж аймгийн тооллогын комисст  хүлээлгэн өгөх юм.

Д.Улаанаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж