Монголоос болж “Centerra”-гийн хувьцаа унав

Хуучирсан мэдээ: 2010.11.19-нд нийтлэгдсэн

Монголоос болж “Centerra”-гийн хувьцаа унав

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Монгол улсын улс төрийн эрсдлээс болж Торонтогийн бирж дээрх “Centerra Gold” компанийн хувьцаа мягмар гаригт бараг долоон хувиар унасан байна. Хэдийгээр тус компанийн Гачууртын уурхай дахь лиценз төрөөс буцаан авах жагсаалтад ороогүй байгаа ч Монголын Засгийн газраас гаргасан шийдвэрийн сургаар ийнхүү хөрөнгийн бирж дээр уналтад орсон аж. Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн дагуу 254 алтны лицензийг хураан авах төсөл боловсруулсан юм.
    “Centerra” компанийн дөрвөн ч лиценз энэ жагсаалтад байгаа. Харин Гачуурт дахь уурхай нь Бороо дахь уурхайгаас 35 км-ийн зайд байдаг ба ойролцоогоор 1,2 сая унц алтны нөөцтэй юм.

    Э.Очирт

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж